"УЛСЫН САНХҮҮГ"-Г ХЯМРААХ ТАМИРЧИН...


Беларусь улс бол тамирчдаа маш их дэмждэг орон. Хэрэв тус улсын тамирчид манай улсын тамирчин байсан бол манай улсын эдийн засаг хямрах нь тодорхой. Тухайлбал «Беларусь улсын баатар» Дарья Домрачева байна. Тэрбээр "Сочи-2014" олимпод гурван алтан медаль бөөндсөн. Олимпоос авсан анхны медаль нь Ванкуверын олимпийн хүрэл медаль. Сибирийн тайгад гулгаж сураад Белорусийн шигшээд гялалзсан од. Сочид Белорусь улсын баатар цол авсаныхаа дараа Дарья Домрачева “Үнэндээ улсын баатар болно гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Гэхдээ энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг юм. Гэхдээ олимпийн медаль авсан, улсын аварга болсон ч гэсэн би энгийн Дарья Домрачева хэвээрээ үлдэх болно” гэж сэтгүүлчдэд ярьжээ. Олимпийн дараа нэг жил эмнэлэгээр эргэлдсэнийхээ дараа, жирэмсэн болж дахин нэг жил өнжсөн. Аугаа биатлонч Олимпийн 8 удаагийн аварга Уле-Эйнар Бьёрндалентай гэр бүл болсон. Охинтой болоод удалгүй бэлтгэлээ эрчимтэй хийж эхлээд байгаа. Хоёр аварга 2010 оны Ванкуверийн олимпийн наадмаар анх танилцсан гэдэг. Дарья шинэ он гарсанаар Италийн Антхольцод болсон масс старт буюу бөөн гараанд түрүүлээд байгаа. Түүнд нөхрийнх нь туслахууд болон дасгалжуулагч нар маш их тус болж буй. Уле-Эйнар Бьёрндалены эхнэртээ бэлэглэсэн машин. Бьорндален бэлтгэлийн супер машинтай болох гэж мөрөөдөж байгаад таван жил бодсоны эцэст өөрөө энэ машины дизайныг зохион бүтээсэн. 20 тонн жинтэй, бэлтгэлийн танхим, 6 унтлагын өрөө, гал зуух, усанд орох өрөөтэй. Энд гүйлт төдийгүй цана, буудлагын дасгал ч хийж болно. Бьорндален “Шинэ жил хүртэл Дарья энэ машиныг ашиглах болно. Эргэн ирэлт хийхийн тулд түүнд энэ машин хэрэгтэй. Дарьяг дэлхийд дахин шилдэг нь болоосой гэж хүсэж байна” гэж ярьсан гэнэ. Пёнчанд хэрхэн уралдахыг нь тун удахгүй харах болно.

 

 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.