Алдарт зурагчин болон бүсгүйн уулзалт...


Энэ охины зургийг олон хүн мэднэ. Зургийг Америк, Вьетнамын дайны үеэр авчээ. Автор нь Assоciated Press-ийн Ник Ут. Тvvнийг Пулитцерийн шагналыг хүртсэний дараа уг бүтээл гэрэл зургийн түүхэнд томоохон байр суурь эзлэх болжээ. 1972.06.08-ны өдөр Сайгоноос баруун хойд зүгт байрлах Чанг-Банг хэмээх тосгонд Умард болон Өмнєд Вьетнамын армийн хооронд ширүүн тулаан болжээ. Тэр үед энгийн номхон ард иргэд өөрийн тосгоноо орхин дүрвэхэд хүрсэн байна. Гэтэл Өмнөд Веьтнамын дайчид энгийн ард иргэдийг сөрөг талынхан хэмээн андуурч тэдний дээрээс хэд хэдэн удаа шатаах бөмбөг хаясан аж. Тэдгээр дүрвэн зугатаагсдын дунд Ник Ут ч байсан бөгөөд түүний авсан алдартай гэрэл зураг энэ юм.

Америкийн цэргүүд охинд тусалж аварчээ…Зураг дээр байгаа энэ нүцгэн гүйх охин бол Ким Фук. Тэрбээр дайны дараагаар хэдэн жилийн заатай 17 удаагийн пластик хагалгаа хийлгэжээ. 1992 онд Ким гэр бүлийн хамт Канадад цагаачлах эрхийг авсан аж. Одоогоор энэ эмэгтэй гэр бүлийн хамт Онтарио мужийн Аякс хотод аз жаргалтай амьдарч байгаа билээ. 1997 оноос түүнийг НҮБ-ийн энхийн элч болгосон юм.

/Зурагчин болон бүсгүйн уулзалт/

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдлүүд

Зочин 2018 08 сар 15

Напалм гэж аймшигтай түлэгдэлт, аймаар,