Бөхийн өргөөг “бут авсан” Л.Болдбаатарын тоглолтоос...


Нийтийн дууны урлагт жин дарж, ард түмнийхээ хайр, хүндэтгэл дунд 20 гаруй жил дуулж, хийсэн уран бүтээл бүхнээ хит болгосон МУГЖ, дуучин Лосолын Болдбаатарыг танихгүй хүн ховор биз ээ. Эрхэм гавьяат сүүлийн арав гаруй жил шинэ оны эхэнд уран бүтээлийн цэнгүүнээ хийдэг уламжлал тогтоогоод буй. Түүний тоглолтыг тэсэн ядан догдлон хүлээдэг хүмүүс олон бөгөөд хоёр өдөр Бөхийн өргөөг ёстой л “нураах” шахдаг гэхэд хэтрүүлсэн болохгүй болов уу. Эрхэм гавьяатын 14 дэх удаагийн буюу энэ жилийн бие даасан тоглолт нь “Санахын гэгээ” нэртэйгээр өнгөрсөн 23, 24-нд уламжилал ёсоороо Монгол бөхийн өргөөнд эгшиглэсэн. Бөхийн өргөөг пиг дүүргэн эгээтээ л “нураачихаагүй” ёстой л “бут авсан” Л.Болдбаатар гавьяатын тоглолтоос хийсэн фото сурвалжлагаа хүргэж байна.

Л.Болдбаатар гавьяатын тоглолтын тов гарах үеэс эхлээд л бэлтгэл, явцыг нэвт шувт “лайвдан” фэнүүдэд нь хүргэсэн жүжигчин М.Баярмагнай тоглолтын үеэр ёстой л ар, өвөргүй “лайв” хийсэн дээ.

Нэг нутгийн, нэг голын, хар багийн найзууд гэсэн дээ С.Жавхлан төрийн түшээ болсон хэдий ч дотны найзаа хүндэтгэн тоглолт нь хүрэлцэн ирсэн юм. Харин УИХ-ын гишүүн дуулж, хуурдаад яваад байж болохгүй хуультай учир эрхэм гишүүн тайзнаа гаралгүй, тоглолтын ард бүсгүйчүүдтэй селбидсэн шиг ээ, суугаа харагдсан шүү.

Харин "Хамаг монгол төсөл"-ийн ерөнхий зохицуулагч, С.Жавхлан гишүүний зөвлөх Б.Батбаяр гавьяатын ар талыг зохицуулсан бол мөн гишүүний “Сэрсэн тойрог” хэмээх өвөрмөц нэртэй тойргийн ард иргэд бүтэн нэг эгнээг дүүргэн сууж тоглолт үзнэ лээ.

Гавьяатын фэнүүд ёстой нөгөө найман настай балчраас наян настай буурал хүртэл гэдэг шиг нас насны хүмүүс байдаг юм билээ шүү. Түүн дунд таяг тулсан, тэргэнцэртэй хүмүүс хүртэл цаг зав, хүч гарган хүрэлцэн ирсэн байсан нь аргагүй л “арал”-тай, бядтай дуучин гэдгийг илтгэж байлаа.

“Алтай констракшин”-ы захирал, МУТМУ Х.Бат-Эрдэнийн ээж МУГТ Т.Цэрмаа, БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр гэргийтэйгээ гавьяатын тоглолтыг жил алгасалгүй үздэг, үнэнч фенүүд нь...

Олны танил эрхмүүдийг “Холливуд смайл”-аар хошууруулсан “Baskhuu Implant Clinic” шүдний эмнэлгийн эмч И.Басхүү Л.Болдбаатар гавьяаттай ёстой л зүү орох зайгүй дотно нөхөрлөдөг гэдэг. Тиймдээ ч тоглолтын арын “фронт”-ыг тэргүүлэн ажилласан биз ээ.

Л.Болдбаатар эмэгтэй дуучинтай хамтарч цөөн уран бүтээл хийсэн болоод ч тэрүү МУГЖ, дуучин С.Эрдэнэцэцэгтэй ихэд хөндий дуулж зогсов. Харин хамтдаа хэдэн арван жил дуулж сурсан Эрка гавьяат энхрий ялдам гэгч нь гараас нь хөдлөөд л дуулчихаж байдаг шүү.

Дэлхийн дуучин МУГЖ Г.Ариунбаатар яагаад ч юм хоёр өдрийн турш тайзнаа гаралгүйгээр араас нь ахыгаа дэмжинэ лээ.

Дуучин Б.Болд тайзны ард хүн амьтны хөл, хараанаас жаахан чийрэхсэн аястай суусан бол экс эхнэр Э.Чулуунчимэг нь энгийн хүмүүстэй зэрэгцэн тоглолт үзэнгээ “лайв” хийсэн шиг ээ, суугаа харагдана лээ.

“Санахын гэгээ” тоглолтын хүмүүсийг хамгийн их огшоосон хэсэг нь МУГЖ Л.Болдбаатар том хүү Ганбатын хамтаар “Босоо хийморьтой эр хүн” дуугаа дуулсан хором байлаа. Л.Болдбаатар “Миний хүү том болсон байгаа биз. Сайхан дуулж байна уу? За би ингээд халаагаа өгнө дөө...” хэмээн хэлж танхимд цугласан олныг хөгжөөгөөд авч байдаг шүү.

Цэнхэр дэлгэцийн нүүр царай болсон сайхан залуусын нэг Г.Агваанноров Л.Болдбаатарын тоглолтыг сүүлийн хэдэн жилийн турш хөтөлж байгаа юм.

Тоглолт дууссаны дараа гавьяаттай хамтдаа зурагаа ”даруулах” гэсэн фенүүд нь арын жижиг өрөөг арай л “нураачихаагүй “шүү...

Тоглолтын ар, өврийн халуун “фронт”-ынхон...

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдлүүд

Teneguudiin tsuglaan. Dream team odorlog 2018 01 сар 28

Ene odoo xashaanii xeruul surwaljlj bgamu xaashaa yum be. Ene setguulch nertei mal tsarailsan archaagui yumnuud ugeech zow bichij chadku. Gachin niitlelees yuch oilgosongui.