Японд 144 хүн халууны улмаас амиа алджээ


Японы түргэн тусламжийн алба харъяалагддаг Гал түймэртэй тэмцэх байгууллагын статистик мэдээллээр, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-наас хойш тус улсад халууны улмаас 144 хүн амиа алдаж, 70 гаруй мянган хүн эмнэлгийн тусламж авсан талаар “РИА Новости” агентлаг мэдээлэв.

Халууны улмаас өнгөрсөн наймдугаар сарын 6-наас хойш буюу нэг долоо хоногийн дотор зургаан хүн нас барсан байна. Мөн халуунд цохиулсан 7079 хүнийг эмнэлэгт хүргэжээ.

Халуунд цохиулсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд цаг агаарын байдал Япон даяар нэгэн хэвийн халуун байгаа аж. Түүнчлэн өдөр бүр янз бүрийн дүүргүүдэд цаг агаарын байдал 40-өөс дээш хэмд хүрч буй юм байна. Өнөөдөр, Фукуока болон Хиросима мужид 37 хэмийн дулаан байгаа бол Осака болон Нагоя хотуудад 36 хэм хүрч халж байгаа аж.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.