Өгийнуурт хосууд живж, амиа алджээ


Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн “Урд мэргэн шанаа” гэдэг газар буюу сумын төвөөс зүүн зүгт, 20 км-т Өгий нууранд Нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн 34 настай, эрэгтэй А, 31 настай, эмэгтэй Э нар хийлдэг завьтай явж байгаад живсэн тухай дуудлагыг энэ сарын 11-ний өдөр ирүүлжээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, 2 автомашинтай 22:45 цагт явж 12-ны өдрийн 04:07 цагт очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 07:07 цагт иргэн А-гийн цогцсыг эргээс 200 метр, 6-7 метрийн гүнээс гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. Түүнчлэн 13-ны өдөр иргэн Э-г осолдсон газраас 20 метрийн тойрогт эрлийн ажиллагааг зохион байгуулж, 16 удаа шумбалт хийж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 21:15 цагт эрлийг түр зогсоосон байна.

 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.