"Элсний фестиваль-2018" энэ сарын 18, 19-нд зохиогдоно


Монголын нүүдэлчин соёл, ахуй, дэг жаяг, ёс заншил, өв уламжлал, түүхийг элсний спортын арга хэмжээтэй хослуулан шинэ эвент наадмыг зохиож гадаад, дотоодын жуулчдад сурталчлах бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохиогддог "Элсний фестиваль" соёл урлаг, спортын наадмыг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн байгалийн цогцолбор газар болох "Эрээн нуур"-ын хөвөөнд орших “Эрээн нуур” жуулчны баазад зохион байгуулах гэж байна.

2015 оноос хойш зохиогдож буй уг наадмын үеэр соёл урлагийн арга хэмжээ, жуулчдад зориулсан бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Адуучин” тэмцээн, элсний гар бөмбөг, элсэн уулын оргил булаалдах буухиа тэмцээн, элсний чөлөөт гулгалт, элсний сумо, морин поло, шагайн харваа зэрэг олон арга хэмжээнүүд зохиогдож байсан. 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.