Өнөөдөр...


Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 08 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутаг,  төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 хэм, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 хэм дулаан байна.

09.00 цагт МУИС-ийн Номын санд “BIRDS” төсөл буюу сансрын технологи хөгжүүлэгч 20 гаруй орны төлөөлөгчдийн хурал болно. Утас: 99002019
 
09.00 цагт Нийслэлийн Иргэний танхимд "Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам"-ыг иргэд, аж ахуй нэгж, худалдаа эрхлэгчдэд танилцуулах хэлэлцүүлэг болно. Утас: 88058053

09.00 цагт Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас өөрийн байрандаа Нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудын хаалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ. Утас: 88097606, 89119449

10.00 цагт НМХГ-аас өөрийн байрандаа зөвшөөрөлгүй борлуулж байсан эмийн талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ. Утас: 88000098

10.00 цагт Нарс зусланд Нийслэлийн хүүхдийн зуслангуудын хаалтын үйл ажиллагаа болно. Утас: 88097606, 89119449

11.00 цагт БХБ-ын сайд Х.Баделханаар ахлуулсан ажлын хэсэг “Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх" төслийн үйл ажиллагаатай танилцана. Утас: 99959969

11.00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй улсын эмнэлгүүд болон Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлагууд, ЭМЯ-ны төлөөлөлтэй уулзана.

11.00 цагт Хангарьд ордны 14 давхарт НЗДТГ, Шинжлэх ухааны академи хамтран ажиллах гэрээ байгуулна. Утас: 91113191, 88080750
 
11.30 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд НЗДТГ, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас “Иргэдийн оролцоотойгоор Нийслэлийн авто замын өнөөгийн нөхцөл байдлын зураглал хийх” уралдааны талаар мэдээлэл хийнэ. Утас:99945858

11.40 цагт ҮБХИС-ийн Шархадны сургалтын төвд Оюутан цэргийн Тангарагийн баяр болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос Засгийн газар болон МҮЭХ-нд хариуцлага тооцох талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Иргэн С.Мишгээ Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж өлсгөлөн зарлахаар болсон талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-аас Төв аймгийн Заамар суманд Туул голын гольдрил дотор алт олборлож байгаа компаниудын талаар мэдээлэл хийнэ.
 
Өнөөдөр аргын тооллын 2018 оны наймдугаар сарын 16. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын тэргүүн цагаан бич сарын шинийн 5. Бархасвадь гараг. Тэргүүн дагуул одтой, гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр. Өдрийн наран 5 цаг 49 минутад мандан, 20 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн.

Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.