Дэлхийн шилдэг хот Вена


Их Британийн The Economist сэтгүүлийн судалгааны дүн амьдрахад хамгийн тохиромжтой, ая тухтай хотуудын чансааг гаргажээ. 

Судалгааны явцдаа шинжээчид эрүүл мэнд, тогтвортой байдал, боловсрол, дэд бүтэц, соёл урлаг болон хүрээлэн буй орчин гэсэн хэд хэдэн үзүүлэлтийг тооцсон аж. Ингээд дэлхийн хамгийн ая тухтай хотоор Вена хот тодорчээ. 

Сүүлийн долоон жилийн туршид хамгийн гоё хотоор нэрлэгдэж байсан Австралийн Мельбурн хотыг Австрийн нийслэл хот ардаа орхив. Вена хот ногоон байгууламж ихтэй, олон нууртай, нийтийн тээврийн хэрэгсэл нь тохь тухтай агаад хямд гэдгээрээ үнэлэгддэг. Тус хотод гэмт хэргийн гаралт бага, аюулгүй байдал жинхэнэ утгаараа хангагджээ. 

Венагийн ард Японы Осака, Канадын Калгари, Австралийн Сиднэй хотууд бичигдэв. Харин амьдрахад хамгийн тохиромжгүй хотоор дайнд нэрвэгдсэн Сирийн нийслэл Дамаск тодорсон байна. Түүнчлэн амьдраад хэрэггүй хотуудаар Бангладешийн нийслэл Дакка, Нигерийн нийслэл Лагос, Пакистаны Карачи нэрлэгдэв.

 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.