Баавгайн савар тээвэрлэсэн иргэн хоёр жилийн ял сонслоо


 
Сүүлийн жилүүдэд иргэд ашиг олох зорилгоор хууль бусаар нэн ховордсон ан амьтан агнах, тэдний эд эрхтэнг хил давуулан худалдах зэрэг тохиолдол гарсаар байгаа юм.
 
Тэгвэл хууль бусаар хүрэн баавгайн саварыг их хэмжээгээр тээвэрлэж, бусдад худалдах гэж байсан этгээдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж дуусаад шүүхийн байгууллагаас хэргийг шийдвэрлэжээ.
 
Тодруулбал, хууль бусаар хүрэн баавгайн савар тээвэрлэсэн иргэн И-г Баянзүрх дүүргийн шүүхээс 13 сая төгрөгийн төлбөр, хоёр жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Тиймээс нэн ховор, ховор амьтан ургамлын зүйл худалдах, худалдан авах, тээвэрлэхээс болгоомжилно уу.
Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.