Оюутан цэрэг өнөөдөр халагдана


“Оюутан цэрэг” хөтөлбөрийн хүрээнд цэргийн алба хаасан оюутан цэргүүд өнөөдөр цэргийн тангараг өргөөд халагдана. Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Шархад дах Хээрийн сургалтын төвд 11.40 цагт дээрх арга хэмжээ болох бөгөөд цэргүүдийн ар гэрийнхэн, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар оролцох аж.

Анх энэхүү хөтөлбөрийг 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч асан Ц.Элбэгдоржийн санаачилгаар Засгийн газар хэрэгжүүлж эхэлсэн юм. Эдүгээ тус хөтөлбөр тав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа нь энэ бөгөөд 4500 оюутан залуус хамрагдаад байна.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.