МАН-ын гишүүд ханаж цадах болоогүй юу...


Газрын дарга нар нэгнийхээ аминд хүрсэн, галт тэрэг осолдсон асуудлаас болж У.Хүрэлсүхийн Засгийн газар нэг сайдаа явуулаад нэлээд хоногийн нүүрийг үзэж байна. Түүнчлэн газрын дарга нар нь ч өөрсдийн хүсэлтээр ажлаа өгөхөө мэдэгдээд байгаа. Ж.Бат-Эрдэнэ сайд ажлаа өгсөн өдрөөс эхлээд л түүний оронд хэн сайдаар очих вэ гэдэг марафон эрх баригч МАН-ынхан дунд өрнөж эхэлсэн. Тэгвэл бидэнд ирсэн мэдээллээр ЗТХ-ийн сайдад нэр дэвших магадлал өндөр хүмүүсийн нэрсийн жагсаалтад Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан нарын нэрс тууж явах юм. Мань хоёрын нэг нь МАН-ын бүлгийн дарга, нөгөөх нь УИХ-ын дэд дарга гэдгийг хүмүүс мэдэж байгаа болов уу.

Цөөнгүй жил төр түшилцэж бас ч үгүй төрийн мөнгөөр түрийвчээ түнтийлгэсэн гэгддэг мань хоёр гишүүн ч ЗТХ-ийн сайдын суудалд тун хорхойтой байгаа сурагтай.

Д.Хаянхарваа гишүүний хувьд Сангийн сайдаар ажиллаж байсан, эдийн засагч, барилгын инженер мэргэжилтэй, Дархан хотын Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэлд эдийн засагч, орлогч даргаар ажиллаж байсан туршлагатай. Мөн олон жил нам, улстөрийн ажил хийж байснаас биш Зам тээврийн салбарт ёстой л түй ч мөр гаргаагүй хүн.

Л.Анх-Амгалан гишүүний хувьд ч АНУ-ын Дакотагийн Их Сургуулийг төгсөж ирээд Монголын хэвлэлийн анхны компани Интерпрессийг үүсгэн байгуулж байсан, сэтгүүлч мэргэжилтэй мөн л зам, тээврийн салбарт ажиллаж байсан туршлагагүй “сураггүй” нөхөр. Хувийн хэвшилд насаараа шахам ажилласан тэрбээр 2012 оны сонгуулиар Хөвсгөл аймгаас сонгогдсон. Ийн мань хоёрын хэн нь ч зам, тээврийн салбарын “а” ч үсэггүй болж таарч байгаа юм. Тэгхээр “ах” намыг хэзээнээсээ л боловсон хүчин сайтай ч хуваарилалт, томилгоо муутай хэмээн ярьдаг нь үнэн бололтой. Юутай ч харж л суухаас даа. Уг нь олон жил улстөрийн албан тушаалынхаа нөлөөгөөр түрийвчээ түнтийлгэсэн гэгддэг мань хоёр ч одоо улсын хөрөнгө идэж ханасан л баймаар юм.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдлүүд

Зочин 2018 08 сар 24

Barilga barih zam tavih 2 t yamar yalgaa bgaa yum.Hayangiin meregjil yad taarah yum bn.

Onolch 2018 08 сар 19

Ene MCS odoo bolimoor yumaa. Mongol uls genco eshul MCS companiin nuhduud said hiih yostoi yu? Yasan ih shunal bdag yum be

Tomorchin 2018 08 сар 19

Iim ondor albanaas dooshoo buuj said hiih gej bga bol alban tushaaliin ashig sonirhol bn gej harahaas oor yu gehev dee

Итгэл 2018 08 сар 19

Арай үгүй байлгүй дээ, одоо ийм чухал цаг үед арай өөр мэргэжлийн талдаа хүн тавимаар юм

Ачөн 2018 08 сар 18

Мэргэжлийн хулгайч