НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан таалал төгслөө


Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Нобелийн Энх тайвны шагналт Кофи Аннан 80 насандаа таалал төгслөө.

Тэрбээр сүүлийн жилүүдэд Швейцар улсад амьдарч байсан бөгөөд Швейцар Улсын Берн хотын эмнэлэгт амьсгал хураажээ. Түүний амьдралын сүүлийн мөчүүдэд эхнэр Нане, түүний хүүхдүүд болох Ама, Кожо, Нина нар хамт байсан талаар Кофи Аннан сангаас мэдээлэв.

Кофи Аннан 1938 онд Бүгд Найрамдах Гана Улсад төрсөн, НҮБ-ын долоо дахь ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдож, 1997-2006 оны хооронд ажиллаж байсан. Тэрбээр дэлхийн энх тайван, хүмүүнлэгийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд 2001 онд Нобелийн Энх тайвны шагналыг хүртсэн юм.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.