Венесуэлаас 500,000 гаруй иргэн гадаад руу дүрвэлээ


Олон улсын валютын сангаас Венесуэлийн үнийн өсөлт энэ оны сүүл гэхэд нэг сая хувиар өсөх хандлагатай байгааг мэдээлж байсан билээ.

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро даваа гарагаас эхлэн эдийн засгийг сэргээх цогц бодлогыг баримталж эхлэх шийдвэр гаргасан. Засгийн газар хуучин мөнгөн тэмдэгтийн таван тэгийг хасаж шинэ мөнгөн тэмдэгтийг эдийн засгийн эргэлтэд оруулах, татварыг өсгөх, шатахууны үнийг нэмэх зэрэг арга хэмжээг авах юм. Түүнчлэн есдүгээр сарын нэгнээс эхлэн ажилчдын дундаж цалинг 3000 хувиар нэмнэ гэнэ.

Харин сөрөг хүчний удирдагч Хенрик Каприлес энэхүү шийдвэр нөхцөл байдлыг улам дордуулна. Энэ нь эдийн засгийг сэргээх бус илүү их ядуурал, инфляци, өлсгөлөн, эдийн засгийн уналтыг авчирна гэжээ.

Энэ жил 500,000 гаруй иргэн эдийн засгийн хямрал, ядуурлаас болж гадаад орнууд руу дүрвээд байна. Саяхан гарсан судалгаанаас үзэхэд Венесуэл иргэдийн 90 хувь нь ядууралтай тэмцэж байна.  

Ерөнхийлөгч Николас Мадуро тус улсын эдийн засгийн нуралтад АНУ тэргүүтэй орнуудын хориг ба эдийн засгийн дайн буруутай хэмээн шүүмжилдэг. 2013 онд Мадуро засгийн эрхийг авснаас хойш дотоодын нийт бүтээгдэхүүн 45 хувиар буурчээ.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.