Одод хэрхэн турсан вэ


10-р байр: Lady Gaga -10Kg

2012 онд гэнэт таргалсан бөгөөд эрүүл, зөв зохистой хооллолтоор 10 кг хасч баруун талын зураг дээрх шиг болж чаджээ. "5 Factor Diet" буюу өдөрт 3 удаа хооллох ба хавсарч 2 удаа хөнгөн хооллох аргыг хэрэглэжээ. Ингэхдээ эрүүл хоол хүнс хэрэглэх ба нүүрс ус, тослогын хэмжээгээ баланслах аж. Үүнээс гадна "ИОГА"-д ихэд дуртай тул тасралтгүй хичээллэсэн байна. 

9-р байр: Khloe Kardashian -15Kg

Хувийн амьдралд нь асуудал гарч, стресстсэний улмаас 7 хоногийн 5 өдрийг фитнесс-т өнгөрөөх болсоноор турах аян нь эхэлсэн байна. Өдөр бүр ижил дасгал хийхээс уйдсан тул дугуй унах, халуун иога-д явах, curcuit training зэрэг төрөл бүрийн дасгалыг хүссэн үедээ хийдэг байжээ. Мөн амин дэм, хооллолтын зөвлөхийн зөвлөснөөр өдөр 5 литр ус ууж, өдөрт 7 удаа жимс, ногоо, загас иддэг байжээ. Ингэснээр 5 сард 15 кг хаяж чадсан байна. 

8-р байр: Miley Cyrus -15Kg

Зүүн талын зураг нь 2002 оны зураг бөгөөд баруун тал нь энэ оны зураг юм. Турсан шалтгаан нь Gluten, lactose-н харшилтай болсоноор Gluten-с 100% татгалзсан учраас гэнэ. Ингэснээр бие махбод төдийгүй гоо сайхан, сэтгэл санаанд нь хүртэл эерэгээр нөлөөлжээ. Мөн амьтанд хайртай учраас махан бүтээгдэхүүнээс татгалзаж цагаан хоолтон болсон аж. Тэрээр Твиттертээ ийнхүү жиргэжээ "Vegan life is da bomb ! I ❤ cookin!".

7-р байр: Miranda Kerr -17Kg

2011 оны 1-р сард хүүгээ төрүүлсэнийхээ дараа 2-хон сарын дотор 17 кг хасч загварын тайзнаа гарч чадсан нууц нь "5:2 diet", "green smootie diet" ажээ. "5:2 diet" гэдэг нь 7 хоногийн 5 өдөр жимс, ногоо, оливын тос, бүхэл үр тариа их хэмжээгээр хэрэглэж, үлдсэн 2 өдөрт нь 5,000 ккал хүртэлх хоол хүнс хэрэглэдэг арга юм. Мөн өглөө бүр жимс, ногооны смүүти ууна. 

6-р байр: Christina Aguilera -18Kg

Тэрээр 2011 оноос хойш гэнэт жингээ нэмж эхэлсэн байна. Зүүн талын зураг нь хамгийн тарган байсан үеийнх нь зураг нь юм. Харин баруун талын зураг нь 2013 оных буюу ердөө 1 жилийн дараах зураг нь аж. Түүний хэрэглэсэн арга бол "Fresh diet" юм. Өдөрт 1,600 ккал хүртэлх хоол хүнс хэрэглэнэ. Өглөөдөө нэрс, авокадо, бэкон, өдөртөө салан, тахианы цээж мах, оройдоо тахиа болон загасны карри гэсэн меньюгээр дагнажээ. Мөн өдөрт вино 1 хундагаас хэтрүүлэхгүй ууна. Ингэснээр иога болон дасгал хөдөлгөөн хийлгүйгээр турж чаджээ. 

5-р байр: Kim Kardashian -27Kg

2015 онд анхныхаа хүүг төрүүлсэн тэрээр 27 кг хаяж чаджээ. Хэрэглэсэн арга нь "atkins 40" юм байна. Аtkins компанийн турах аргын талаар энд дарж мэдээлэл авна уу.  

4-р байр: Beyonce -30Kg

2012 онд төрсөн тэрээр, жирэмсэн үедээ 20 кг орчим таргалжээ. Төрсөнийхөө дараа дасгалжуулагч, биологийн эрдэмтэн Marco Borges-н "The 22-day Revolution Diet" аргыг хэрэглэн 30 кг хасч чаджээ. Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 

3-р байр: Mariah Carey -30Kg

Хамгийн их таргалсан үе буюу 120 кг хүртэл таргалсан үеийнх нь зураг. 2011 онд ихэр хүүхдээ төрүүлсэнийхээ дараа 2016 он хүртэл тасралтгүй таргалжээ. Баруун талын зураг нь ойролцоогоор 1 жилийн дараа буюу 2017 оны зураг бөгөөд энэ үед аль хэдий нь 30 кг хассан байсан байна. Хэрэглэсэн арга нь "Purple-food diet" буюу 7 хоногт 3 өдөр чирнээлэн ягаан өнгийн хүнс буюу усанд үзэм, ногоо зэргийг иддэг байна. 

2-р байр: Kelly Osbourne -32Kg

"Dancing with the stars" телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож 1 жил хагасын дараа гэхэд 32 кг хасч чадсан Kelly Osbourne. Хэрэглэсэн арга нь нүүрс ус, сахарын хэмжээгээ багасгаж, бүжиглэх аж. 

1-р байр: Jennifer Hudson -36Kg

Зүүн талын зураг нь 2010 оны зураг бөгөөд, 1 жил хагасын дараах зураг дээр 36 кг хассан байсан байна. Хэрэглэсэн арга нь "Weight Watchers" буюу өдөрт идсэн хоол хүнснийхээ калори, амин дэмийн үзүүлэлтээ бүртгэх бөгөөд тогтсон хэмжээнд хүрсэн бол дахиж юм иддэггүй арга юм. Ингэж жингээ хаясаныхаа дараа дахин таргалаагүй тул туршиж үзэхэд боломжийн арга болов уу

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.