Үе үеийн Ерөнхийлөгчдийг "десант"-аар нь буулгасан Х.Бадамсүрэнгийн хүүгийн хурим...


Монголын загварын ертөнцийн нүүр царай болсон сайхан бүсгүйчүүдийн нэг бол яахын аргагүй топ модель Г.Оюунгэрэл. Цөөнгүй жил ганцаараа гунхаж явсан тэрбээр зургаан жилийн өмнөөс өөрөөсөө зургаан насаар дүү, УИХ-ын гишүүн асан, "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн хүү Бадрахжаргалтай хөтлөлцөн гүйх болж, удалгүй үрийн зулай үнэрлэсэн. Өдгөө хоёр ч хүүхдийн ээж, аав болоод буй хосууд хамтдаа амьдардаг боловч албан ёсоор хурим найраа хийгээгүй байсан юм. Тэгвэл тэд өнгөрсөн амралтын өдөр Тэрэлжийг доргиосон тансаг хурим хийжээ. Хуриманд Ерөнхийлөгч асан Н.Багабанди, П.Очирбат тэргүүтэй улстөрчид, урлаг соёл, спортын одод, загварын сайхан бүсгүйд хүрэлцэн ирсэн байна. 

 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.