Ерөнхийлөгч яамны газрын даргыг ийн "таг" болгов...


Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий боловсролын бодлогын газар, Цагдаагийн Ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, МХЕГ-ын дарга нартай уулзалт хийсэн билээ. Энэ үеэр Төрийн тэргүүн “Улсын цэцэрлэг 17 цагт тардаг. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд 18 цагт тардаг. Эцэг, эхчүүд ажлаа нэг цаг тасддаг, эсвэл чөлөө авдаг. Дээр нь ажлаа тараад гарахад нь замын түгжрэл ид эхэлдэг. Ингээд хоцорч очоод цаг тутамд нь эцэг, эхчүүд 1000-3000 төгрөгөөр торгуулдаг. Боловсролын яамныхан, жишээ нь та цэцэрлэгийн насны хүүхэдтэй юу. Энэ асуудлыг яаж шийдэх вэ” хэмээн асуусан юм. Харин хариуд нь яамны газрын дарга “Цэцэрлэгийн багш 19 цагт ажил нь тардаг мөртлөө бусад мэргэжлийн багштай адил шатлалаар цалинждаг. Тэдний ажлын ачаалал их учраас ачаалалд нь таарсан цалин олгох саналаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн. Цэцэрлэгийн цагтай холбоотой асуудал нийслэлд түлхүү яригддаг. Нийслэлийн боловсролын газраас цэцэрлэгийн эрхлэгч нарт Илүү цагийн бүлэг нээж ажиллуулах үүрэг өгсөн байгаа. Энэ ажил сайдын хэмжээнд яригдаж өнгөрсөн жилээс ажил хэрэг болоод явж байгаа“ хэмээн ярьсан юм.

Гэтэл Төрийн тэргүүн түүнээс “Өөрөө яаж хүүхдээ авдаг юм” гэж асуухад “Өөрөө хүүхдээ авдаг. Хоцорч авахдаа багшид нь урамшуулал өгдөг” хэмээв. Харин Х.Баттулга түүнд ийн "ёонк" гэсэн хариултыг хэлээд авна лээ. Ерөнхийлөгч түүнд, “Иймхэн асуудлыг шийдэж чадахгүй бол дараа дараагийн том асуудлуудыг шийдэж чадахгүй шүү” гэв.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.