"Жаст"-ын Ш.Батхүүг дахин баривчиллаа


Хаврын турш дуулиан тарьсан экс Ерөнхий сайдууд болон "Стандарт банк", "Оюу толгой"-той холбоотой эрхмүүдийн баривчилгаа сар, хоёр сар үргэлжилсний эцэст бүгд батлан даалтад гарснаар сураг намжсан. Тэгвэл заримыг нь дахин хориод эхэлсэн бололтой. Учир нь батлан даалтад байсан "Жаст"-ын Ш.Батхүүг саяхан цагдан хорьсон хэмээн ойрын эх сурвалж мэдээллээ. Түүнийг өнгөрсөн гурван сар гаруйн хугацаанд ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байсан ч өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр хилийн хориг тавьж, батлан даалтад гаргаад байсан юм. "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас их хэмжээний мөнгө зээлээд эргүүлэн төлөөгүй гэх асуудлаар аль 2013 оны долдугаар сараас хойш дуулиан тарьсан "Жаст" группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүг хуулийн байгууллага шалгаж байгаа билээ. 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.