ӨНӨӨДӨР


ӨДРИЙН ӨНГӨ

Аргын тооллын 9 сарын 1, Санчир гараг. Билгийн тооллын 21, Гоё хүүхэн одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 6 цаг 10 минутад мандан, 19 цаг 33 минутад жаргана.

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ЦАГ АГААРЫН МЭДЭЭ...

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.  Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй.

Салхи говь, талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Үдээс хойш бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 18-20 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 98 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.