Багш нар 9 сарын 3-нд ажил хаяхгүй


Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир нар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооныхонтой өчигдөр уулзаж багш нарын ажил хаялтын асуудлаар зөвшилцсөн байна.

Засгийн газар эмч, багш нарын цалинг тодорхой хэмжээгээр нэмсэн ч багш нар 9 дүгээр сарын 3-нд орон даяар ажил хаяна гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл уулзалтын үеэр Багш нарын үйлдвэрчний байгууллагаас 4 шаардлага тавьжээ. Үүнд урамшуулал хэлбэрээр 56.3 тэрбум төгрөг олгох, төсөвт тодотгол хийж ирэх сарын 1-нээс цалинг 15 хувиар нэмэх, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс цалинг 50 хувиар нэмэх зэрэг шаардлага багтжээ.

Зөвшилцлийн үр  дүнд 9 сарын 3-наас ажил хаях асуудлыг түр хойшлуулж,  асуудлыг ээлж дараатай авч үзэхээр болсон байна.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.