ОХУ хорин удаа цохилт өглөө


ХУ Сирийн Идлиб мужид агаарын цохилт өгчээ. Гурван сая орчим хүн амтай энэ мужид 10 мянган хэт даврагч байдаг гэж НҮБ дүгнэсэн байдаг. Оросын агаарын хүчин Иблиб дэх зэвсэглэсэн сөрөг хүчний байрлалд 20 удаа цохилт өгсөн гэж Лондонд төвтэй хүний эрхийн хяналтын төвөөс баталж байгаа аж. Оросын Цэрэг-сансрын хүчний онгоцууд уржигдар Идлиб мужийн баруун талын Латакиагийн уулсад 30 орчим нислэг үйлдсэн байна.

Оросын агаарын цохилтын талаар Сирийн сөрөг хүчнийг дэмждэг мэдээллийн агентлаг болох “Step News” мөн мэдээлжээ. “Хмеймим баазаас хөөрсөн Оросын гурван сөнөөгч онгоц 20 цохилт өгсөн. Энэ үеэр хүн нас барсан болон шархадсан талаар одоогоор мэдээлэл байхгүй” гэж “Step News”-ийн мэдээнд өгүүлснийг “RT” мэдээллийн агентлаг дамжууллаа.

Сирийн хүний эрхийн хяналтын төвөөс мэдээлснээр ОХУ 22 өдрийн дараа дахин агаарын цохилт өгч байгаа нь энэ аж. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Идлиб мужид өгсөн цохилтын талаар тайлбар өгөөгүй байна. Тэрбээр тус мужид үүрлэсэн террористуудтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэж байгаагаа л хэлжээ.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Сирийн арми Иран, Оросын дэмжлэгтэйгээр Идлиб рүү дайрах ёсгүй” гэж мэдэгдэж байна.

Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл маргааш Сирийн Идлиб мужид үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ гэжээ. “Идлиб мужид химийн зэвсэг хэрэглэж болохгүй. Химийн зэвсэг хэрэглэх юм бол АНУ хариу арга хэмжээ авна гэдгийг Ерөнхийлөгч Доналд Трамп тодорхой хэлсэн” гэж Америкаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Никки Хэйли мэдэгдсэн байна.

СМИ: Россия нанесла авиаудары по Идлибу

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.