Японд газар хөдлөлтийн улмаас 42 хүн амиа алджээ


Япон улсын Хоккайдо мужид болсон газар хөдлөлтөд 42 хүн амь үрэгдсэн гэж аврах ажилтнууд мэдээллээ. Одоогийн байдлаар хоёр хүн ор сураггүй алга болсон бөгөөд 641 хүн хүнд болон хөнгөн хэлбэрээр бэртсэн болохыг Япон улсын Гал болон гамшигтай тэмцэх агентлаг мэдээлжээ. Мөн 4058 иргэнийг түр нүүлгэн шилжүүлэх байрнуудад байрлаж байгааг тогтоосон. Нүүлгэн шилжүүлэх  төвд  байрлаж буй эмч болон тусламжийн ажилтнууд халдварт өвчин гарч болзошгүй хэмээн  болгоомжилж байгаа ажээ.

Мөн сүүлд гаргасан судалгаагаар газар хөдлөлтийн улмаас 60 байшин барилга сүйдсэнийг тодорхойлоод байгаа аж. Гэхдээ энэ тоо нэмэгдэх боломжтой, ялангуяа Саппоро хотын захиргаа хэр олон байгууламж гэмтэж сүйдсэн болохыг тогтоох боломжгүй гэж үзэж байна.

Хоккайдо мужид болсон газар хөдлөлт болсон газарт Япон ерөнхий сайд Шинзо Абе өөрийн биеэр ирж нөхцөл байдалтай / танилцаж цаашид Засгийн газрын зүгээс шаардлагатай туслалцааг үзүүлэх болно гэдгээ амлажээ.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.