ТАВАН ТОЛГОЙ ХК-ИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАНТАЙ ТАНИЛЦ...

Мэдэх эрх Admin Галаа 2018 02 сар 13 401

Монголыг дэлхийд төлөөлөх хэмжээний хамгийн томоохон компаниудын нэг Таван толгой ХХК үргэлж л олны анхаарлын төвд байсаар ирсэн. Тэгвэл Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компанийн 2017 оны санхүүгийн тайлан гарчээ. Таван толгой ХХК орлогын татварт 48 тэрбум төгрөг төлж тайлант хугацаанд нийтдээ 141 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. 

Түүнчлэн тус компани 2017 онд 428 тэрбум төгрөгийн орлого олж 2016 оныхоос 2.4 дахин өссөн амжилтыг үзүүлсэн байна.  2011 онд тус компаний хөрөнгийн бирж дээрх үнэлгээ 569 тэрбум төгрөгт хүрч нэг ширхэг хувьцааны үнэ 1.4 сая төгрөгөөр арилжаалагдан, нэг ширхэг хувьцаандаа 130,000 төгрөгийн ногдол ашиг тарааж Монголын хөрөнгийн биржийн түүхэнд дээд амжилтыг тогтоож байсан билээ. Харин 2016 онд компани нийт ашгийнхаа 85 хувийг ногдол ашиг хэлбэрээр тарааж байсан компани 2017 оны ашгаас хэчнээнийг ногдол ашиг хэлбэрээр тараах нь олны анхаарлыг зүй ёсоор татаж байгаа биз ээ.

Таван толгой ХХК-ийн санхүүгийн тайлантай ЭНД дарж танилцна уу.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.