Хакүхо М.Даваажаргал түүхэн амжилтын эзэн болов


МУХБ, МУГТ, "Миягино" дэвжээний их аварга Хакүхо М.Даваажаргал Ёкозүна цолтой 800 дахь ялалтаа авч урьд өмнө ямар ч их аварга хүрч байгаагүй агуу амжилтын эзэн боллоо.

Тэрбээр Аки башёгийн 8 дахь өдөр давсанаар 45 дахь удаагаа уналгүй качикоши хийж ёкозүна цолтой 800 давлаа. Хэн нь Хакүхо аваргын Макүүчид 994, карьерынхаа 1088 дахь даваа нь байлаа. Хакүхо аварга 44 удаа уналгүй качикоши хийхдээ 31-т нь түрүүлж байжээ.

Мөн МУГТ "Изүцү" дэвжээний ёкозүна Какүрюү М.Ананд маань 7 дахь удаагаа уналгүй качикоши хийж 2 аварга маань башёг уналгүй тэргүүлж эхэллээ.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.