Олны танил хүмүүсийн НУУЦЛАГ гэр бүл..


Аз жаргалтай амьдралын утга учир нь гэр бүл гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Бид энэ удаад олны танил эрхэмүүдийн “Тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбосон” эрхэм гэр бүлийг нь онцолж байна.

Хоёр жилийн өмнө “Алдарт эх”-ийн одонгоо гардсан Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга, Улсын заан Н.Түвшинбаярын гэр бүл бол яалтгүй орчин үеийн үлгэр жишээ сайхан гэр бүлүүдийн нэг гэдэгтэй олон хүн санал нийлэх болов уу. Харин баатарын гэргий Б.Оюунбилэг олны өмнө төдийлэн гараад байдаггүй тунч нууцлаг бүсгүй бий.

Гал цогтой гавьяатын гурван сайхан залуу...МУГЖ, дуучин Т.Ариунаа түмний нүдэнд тайзнаа, цэнхэр дэлгэцээр үргэлж л дуугаараа учиран золгож байдаг ч түүний нөхөр “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж, хоёр хүү Алдар, Өнөболд нар нь бол ёстой гэрээс ээ хамраа ч цухуйлгадаггүй гэхэд хэтрүүлсэн болохгүй болов уу.

УИХ-ын дарга М.Энхболдын гэр бүл. XI-р Богдыг энд хэдийнэ төрчихсөн л гэлцээд байгаа. Эл эрхэмийн гэр бүл мөн л олны хараанд төдийлэн өртөөд байдаггүй. Харин өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар тэднийг хүссэн хүсээгүй хэвлэлүүд олонд онцлон хүргэсэн. Хурлын даргын хүү Анар нь төрийн байгууллагад нэлээд дээгүүр алба хашиж байгаа бол охин Хулан нь аавынхаа араас “ах” намд зүтгэж буй.

Олон охидын хайр, халамжинд өлгийдүүлж амьдардаг азтай хүн дээ, манай Б.Бат-Эрдэнэ аварга. Харин өнгөрсөн жилээс энэ гэр бүлд нэг эр хүн нэмэгдсэн нь том охиных нь нөхөр. Сонирхуулахад шинэ хүргэн нь хадам аавынхаа туслахаар ажилладаг гэсэн шүү. Аварга гишүүний гэргий, охид нь наадмаар л нэг харагдахаас биш ер нь л олны хараанаас зайдуухан амьдардаг.

Жинхэнэ урлагийн “гал тогоо” гэж яруу найрагч, хурандаа Л.Гаваасүрэн, МУУГЗ, ая зохиогч Д.Цэцэрлэг нарын гэр бүлийг хэлнэ дээ. Эднийхнээс урлагаар замнаагүй нэг ч хүн байхгүй. Харин 2016 оны сонгуулиар том охин МУСТА, дуучин Г.Эрдэнэтунгалаг нь улстөрд хүч үзээд өвдөг шороодсон. Нэгэн үе үргэлж шахам л нийтийн дунд явдаг байсан энэ гэр бүл сүүлд нууцхан амьдрахыг илүүд үзэх болсон.

С.Дэмбэрэл чинь ийм сайхан гэр бүлтэй хүн шүү дээ. Хаяа жаахан хүүхэн, шуудхан яриад маазарчихдаг л болохоос биш. Түүний гэр бүлийг бид бараг анх удаа олонд танилцуулж байгаа байх шүү. Экс гишүүн эрхэм гэр бүлээ ёстой л элээний сүүдэр дайруулахаас ч эмээдэг гэдэг шиг л туйлын нууцалдаг.

Төрийн тэргүүн гэр бүлээ насаараа л нууцалж ирсэн. Харин өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар охин Намуун нь “од” болоод амжсан. Улсын удирдагчийн ууган хүү Жавхлан нь аавынхаа бизнест тус нэмэр болдог бол охин Намуун нь “Женко тур”, Монголын хамгийн том Монгол гутлыг урласан гэдэг бага охин Номин нь захиргаа талын ажлаа хариуцдаг гэдэг. Харин бага хүү Хүлэгт нь базаахгүй асуудалд нэр нь холбогдон аавынхаа чихийг халууцуулсан дэггүй нөхөр бий.

Халхын атмааны хайртууд... Олноо “Шилийн сайн эр, халхын атмаан Дамбын Хишигээ” хэмээн алдаршсан Д.Хишигжаргал гэр бүлээ байтугай өөрөө ч тун нууцлаг амьдардаг нэгэн.

Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын өнөр бүл. Зургаан хүүхдийн ээж, үзэсгэлэнт гэргий нь  мөн л нууцлаг бүсгүйчүүдийн нэг дээ.

У.Хүрэлсүхийг хайлуулж, уяруулдаг бүсгүйчүүд чинь эд шүү дээ. Ерөнхий сайдын гурван бүсгүйг хамтаан садан, хавь ойрынхон, найз нөхөд нь л гэхээс биш олон нийт дундаас бол олж харсан хүн бараг байхгүй байх шүү.

Жүжигчин Г.Эрдэнэбилэгийн гэр бүл. Сайхан залуугийн үзэсгэлэнт гэргий нь мөн л нууцлаг бүсгүй бий.

Хэцүүхэн асуудалд нэр холбогдон хэсэгтээ л хэл амны “бай” болсон эр нөхрөө харин ч өмөөрч, өмгөөлж явсан Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн гэргийн хатан ухаан, тэвчээрийг бишрэхгүй байхын аргагүй ээ. Гурван хүүхдийн ээж эл нууцлаг бүсгүй төрийн албанд цөөнгүй жил ажиллаж байгаа гэдэг.

Нэг гэр бүлд хоёр гавьяат бас тийм ч олон байдаггүй болов уу. Урлаг спортын сайхан хосуудаас Кёкшүзан Д.Батбаяр, МУГЖ Т.Баясгалан нарыг онцлохгүй байхын аргагүй ээ. Энэ гэр бүл албан ажил, аргагүй шаардлагаар л гэхээс биш ар гэрийн амьдралаа ард олонд нэг их дэлгээд байдаггүй.

Түмний сэтгэлд хоногшсон тайз дэлгэцийн олон сайхан дүрүүдээрээ олонд хэдийнэ танигдсан жүжигчин С.Болд-Эрдэнэ гэр бүлээ тунчиг нууцалдаг хүмүүсийн нэг дээ. Түүний гэр бүлийн зураг бараг анх удаа дэлгэгдэж байгаа нь энэ байх шүү.

Уг нь УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн гэр бүл улс амьтны хараанаас ихэд дайжин амьдардаг байсан юм. Гэтэл 2016 оны сонгуулиар эхнэр, хадам аав, ээж гээд бүгдээрээ шахам УИХ-ын сунгаанд “үзэлцэж” багагүй олны хэл амны бай болж, олонд нүдлэгдээд амжсан шүү.  

УИХ-ын гишүүн Ж.Батзандан ямар ч үед эхнэр, хүүхдүүдээ олны нүдэнд гаргаж үзээгүй айхтар нөхөр дөө. Харин саяхан ямар ааш нь хөдөлсөн юм байгаа юм хүүхдүүдтэйгээ эрхэлж буй зургаа Нүүр номондоо хийсэн харагдана лээ.

Хөдөлмөрийн баатар “Гацуурт”-ын Л.Чинбат гэрэл зурагчидтай ёстой л муур, хулгана болдог хүн шүү дээ. Зургийг авах гэсэн хүнд тун онцгүй ааш гарган хүн амьтан, хаалга, самбарын цаагуур нуугдаад сүйд майд болно шүү дээ, мань эрхэм. Ийм хүн чинь эжий аав, энхрий охин, эхнэрээ нуухгүй байна гэж юу байх вэ дээ.

Бүсгүйчүүдтэй холбоотой таагүй асуудалд нэр холбогдон хэсэгтээ л хэвлэлийн баатар болсон Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа чинь тун сайхан гэр бүлтэй хүн шүү дээ. Даана ч тэднийгээ “хав дарчихдаг” л болохоос биш...

Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Э.Бадар-Ууганы гэр бүл мөн л нууцлаг амьдардаг. Баатарын гэргий нууцлаг гэргий Х.Азжаргал “Өөжинмед” үр шилжүүлэн суулгах эмнэлгээ хариуцан ажиллуулдаг.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягын гэр бүл бас л нууцлаг амьдардаг. Өнгөрсөн жил Э.Сэлэнгэ хатагтай амаржиж энэ өнөр гэр бүлд дахин нэг гишүүн нэмэгдсэн сураг сонсогдсон шүү.

МУГЖ Б.Сарантуягын гэр бүл. Зууны манлай дуучин бүсгүй зулзаган үрсээ тунчиг нууцалдаг шүү. Хүү, охин хоёр төрүүлсэн тэрбээр дүүгийнхээ охиныг мөн өөрөө өсгөж буй.

Жүжигчин С.Болд-Эрдэнийг тайз, дэлгэцийн уран бүтээлээс нь байнга шахам л харж байдаг ч харин гэр бүлийг нь бол харсан хүн хуруу дарам цөөн байдаг болов уу. Царайлаг залуугийн гэргий нь цахим чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани удирддаг гэх юм билээ.

 

 

  

 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.