Аймшигт ослоос амьд үлдсэн бүсгүй 17 жилийн дараа гэрлэжээ


Жоанна Капестро Манхаттан дахь худалдааны төвийн ихэр цамхагийг онгоцоор мөргөсөн террорист халдлага гарсан өдөр зургийг нь авсан эртэй 17 жилийн дараа гэрлэжээ. АНУ төдийгүй дэлхийн түүхэнд хараар бичигдсэн аймшигт өдөр ихэр цамхагийн зүүнтээ байрлах оффисоосоо Жоанна Капесто золоор амьд гарчээ.

Жоанна хамт ажиллагч эмэгтэйнхээ хамт үнс нурамд булагдан, тусламж эрэн яваа зургийг дарсан зурагчин залууг Пил Пенман гэдэг. Жоанна, Пил хоёр энэ өдрөөс 3 жилийн дараа эргэн холбоо барьж, тэр өдрөөсөө 17 жилийн дараа буюу 2018 оны наймдугаар сарын 11-нд гэрлэжээ.

2001 оны есдүгээр сарын 11. Дэлхийн худалдааны төвийн зүүн талын цамхагийн 87 дугаар давхарт Жоанна Капестрогийн ажил байрладаг байв. Тухайн өдөр Жоанна цамхагийг онгоц мөргөлөө, ажлын байраа яаралтай орхино уу гэсэн зааварчилгаа утсаар авчээ. Хамгийн ойрын гарц нь шат байсан бөгөөд өндөр өсгийт өмссөн Жоанна 87 давхраас ердөө 22 минутанд гарч амжсан байна. Түүнийг цамхагаас 100 метр орчим холдсон байхад цамхаг нуржээ. Үнс нурамд дарагдсан Жоанна хамт ажилладаг бүсгүйнхээ хамт тусламж авахаар 911-ийн машиныг хайж яваа нь гэрэл зурагчин Пил Пенманы дуранд өртжээ.

Пил Пенман тухайн өдөр террористууд худалдааны төвийн баруун цамхагийг мөргөхийг хараад зургийн аппаратаа аван гарчээ. Пил энэ өдөр дарсан зургуудаа Есдүгээр сарын 11-ний өдрийн дурсгалын музейд хандивласан байна. Тэдгээр зургийн нэг нь Жоанна Капестрогийн зураг гэнэ.Жоанна, Пил хоёр энэ өдрөөс 3 жилийн дараа ажлаар уулзах завшаан тохиожээ. Улмаар ойртон дотносож 17 жилийн дараа хуримаа хийсэн нь энэ юм.

Жоанна “Пил миний амьдралын хамгийн аймаар бас хамгийн жаргалтай өдөр надтай хамт байх ёстой тэр хүн байжээ” хэмээн сэтгүүлчдэд хэлжээ.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.