П.Орхоны сэргээшийн асуудал юу болов...


Азийн зуны спортын 18-р наадам наймдугаар сарын 18-наас 9-р сарын 2-ны хооронд Индонезийн Жакарта, Палембан хотуудад явагдаж өнгөрсөн билээ. Тус наадамд манай улсаас спортын 30 төрөлд 269 тамирчин оролцож, таван алт, есөн мөнгө, 11 хүрэл медаль хүртэж, 45 орноос медалийн жагсаалтын 16-р байрт шалгарсан билээ. Гэвч харамсалтай нь нэг алтан медалиа хураалгасан. 

Тодруулбал чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг жинд зодоглож Киргызстаны Айсулуу Тыныбековаг цэвэр ялж, алтан медалийн болзлыг хангасан  МУГТ П.Орхоноос сэргээш илэрч медалиа хураалгасан юм. Энэ талаар Азийн Олимпийн зөвлөлөөс “П.Орхонд наймдугаар сарын 20-ны өдөр хийсэн шинжилгээгээр допинг хэрэглэсэн байсан нь илэрч, тэмцээнээс хасагдах ёстой байсан. Тус шинжилгээний хариуд үндэслэн тэмцээний үеэр түүний гаргасан амжилтыг хүчингүй болгож байна” хэмээн мэдээлсэн билээ. 

Эх орныхоо нэрийг тив, дэлхийд дуурсгаж яваа шилдэг тамирчнаа мэдээж сэргээш хэрэглэсэн гэдэгт чөлөөт бөх сонирхогчид төдийгүй түүнийг таньж, мэддэг олон хүмүүс итгэхгүй байгаагаа илэрхийлсээр байгаа. Гэвч харамсалтай нь нэгэнт Азийн Олимпийн зөвлөлийн шийдвэр гарчихаад байгаа. Түүнчлэн дүрмээрээ бол сэргээш илэрсэн тамирчны медалийг хүчингүй болгоод зогсохгүй бас барилдах эрхийг нь тодорхой хугацаагаар хасдаг юм.

П.Орхоны сэргээшийн асуудлын талаар Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяраас тодруулахад: "Дэлхийн бөхийн холбооноос хариуцлагын асуудал ярина. Барилдах эрхийг нь тодорхой хугацаагаар хасах байх. Одоогоор бол хугацаа тавьсан зүйл алга. Бидний зүгээс тайлбар аа өгч байгаа" гэсэн хариултыг өгсөн юм. 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.