Ганбуушт Сэргээн засах клиник буруу эмчилгээ хийснээс болж цус харважээ


Н.Ган-Од буюу бидний дуудаж заншсанаар Ганбуушийг бэлгийн цөөнхийг нийгэмд зөвөөр ойлгуулж, таниулахад өөрийн биеэр үлгэрлэж, жинтэй хувь нэмэр оруулсан хүн гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. 

Соц нийгмийн үеэс л "Ганбууш" нэрээрээ олны танил болсон Н.Ган-Од өдгөө 64 настай. Гэвч түүнийг өөрийн үеийнхэнтэй нь бол ёстой л харьцуулах юм биш. Төрөлхийн хос бэлэг эрхтэн /intersex/-тэй төрсөн тэрбээр 60 насны босго давсан хойноо дөрвөн ч удаагийн мэс засалд ороод амжсан. Ийн он удаан жил хүйсээ солиулах хүслээ биелүүлж бүсгүй хүн болсон хатагтай Н.Ган-Од сүүлийн хэдэн жил Япон улсад казинотой усан онгоц дээр тайчих үзүүлбэр үзүүлж байгаад өнгөрсөн жилээс Европын орнуудад урилгаар ажиллаж байсан юм. Харин саяхан эх орондоо газардсан эрхэм хатагтайн бие чилээрхсэн гэх чимээ чих дэлсэв.Чухам юу болсон талаар тодруулахаар өөртэй нь утсаар холбогдлоо. 

Н.Ган-Од: Сэргээн засах клиник буруу эмчилгээ хийснээс болж харвасан...

   - Сайн байна уу та. Биеэ нь сайн уу. Танаас нэг зүйлийг тодруулах гээд холбогдож байна. Уучлаарай таныг цус харвсан гэх мэдээлэл сонслоо л доо...

Сайн, сайн байна уу. Бие арай л дээрдэж байна. Харин Европоос ирээд удаагүй ийм зүйл болчихлоо. 

   - Одоо биеийн байдал нь хэр байна вэ?

Баруун талаараа цув харвасан. Эмнэлгээс эмнэлэг, сувилал дамжсан л хүн байна даа. Баруун тал маань мэдээгүй болсон. Одоо хана түшээд л явахыг оролдож байгаа. Найзууд, хамаатан садангууд маань гаднаас ховор тариа олж өгч, тэднийхээ дэмээр овоо дээрдэж л байна. 

   - Та уг нь их бие сайтай хүн дээ. Юунаас болоод гэнэт цус харвачих ваа?

Гадаадаас ирэхэд хүзүү чилж өвдөөд, хавдаад байхаар нь сувилалд Сэргээн засах клиникт хэвтсэн. Тэгсэн маргаашаас нь нүднээс нулимс гарч эхэлсэн. Давсган дээр халуун лаа тавьснаас болж огцом өгсөж харвасан гэсэн. Өөрөөр хэлбэл Сэргээн засах клиник буруу эмчилгээ хийснээс болж харвасан гэсэн үг л дээ.

  - Тодруулга өгсөн танд баярлалаа. Хурдан тэнхрээрэй. Танд эрүүл энхийг хүсье.

С.Мөнхжаргал

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.