Далайд 49 хоногийг ганцаараа өнгөрөөсөн Индонези хүү эсэн мэнд олджээ


Индонез улсад 49 хоног далайн урсгал даган оромжтойгоо хөвсөн хүүг Япон улс руу явж байсан Панамын тугтай усан онгоц олж амийг нь аварчээ.

19 настай Алди Новел Адиланг нь Индонезийн Сулевиси арлын эргээс 125 км-ийн зайд далай дээр байрлах оромжинд /rompong/-д гэрэл асааж загас занганд оруулах ажил хийдэг байсан юм.

Түүний ажилладаг компаниас долоо хоног болгон хүн ирж ус, хоол хүнсээр хангадаг байж. Долдугаар сарын дундуур хүчтэй шуурга болж хүү зангуугаа алдан далайд хөвжээ.  

Алдид хэдхэн хоногийн хоол хүнс байсан тул загас барьж, өөрийн оромжны хэсгээсээ шатаан хоол хийж, далайн давстай усыг багаар залгин ууж байсан гэнэ. Тэр замдаа айж, уйлж, цөхөрч, далай руу үсрэх бодол ч төржээ. Гэсэн ч эцэг эхээ бодон залбирсаар байсан байна.

Осака дахь Индонезийн Консулын мэдээлснээр хүүг наймдугаар сарын 31-нд Гуам арлаас олсон юм. Тэр усан онгоц харах болгондоо гэрлээ асаан дохио өгсөн ч түүнийг 10 гаруй завь харалгүй өнгөрсөн эсвэл зогсоогүй байна.

Тэр есдүгээр сарын 6-нд Японы Токуяма хотод ирсэн бөгөөд энэ сарын 8-нд гэртээ эсэн мэнд иржээ.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.