14 настай хүү Америкийн мужийн захирагчийн сонгуульд өрсөлдөхөөр болжээ


Энэ оны 11-р сард болох АНУ-ын мужийн захирагчийн сонгуульд 14 настай Этан Зоннеборн нэрээ дэвшүүлжээ. Хэрэв сонгуульд ялвал сургуулиа орхин улс төрийн ажилдаа анхаарна, ялагдвал улстөрчийн замналаа өндөрлүүлэхээ тэрбээр мэдэгдлээ.

Түүний үзэж байгаагаар “Олон улстөрчид сонгогчдынхоо эрх ашгийг хайхрахгүй орхиж, корпорац, лоббистуудын тухай л боддог. Тиймээс залуу улстөрчид гарч ирэн мужаа удирдах ёстой. Удирдаж ч чадна гэж бодож байна. Бид тэдэнд санаа тавина гэдэгт итгээрэй” гэжээ.

Вермонт, Канзас мужуудын хуульд зааснаар мужийн захирагчийн сонгуульд нэр дэвшигчдэд насны хязгаар тавиагүй ажээ. Тиймээс Зоннеборн хүү Канзас мужийн захирагчийн албан тушаалд дөрвөн хүнтэй өрсөлдөнө.

 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.