"Трами" хар салхинд хоёр хүн амиа алдаж, 127 хүн бэртжээ


Ням гарагт Японд “Трами” нэртэй хар шуурга дэгдэж хоёр хүн амиа алдаж, хоёр хүн сураггүй алга болсон тухай  телевизийн “NHK” суваг мэдээлжээ. Байгалийн гамшигт үзэгдэл Япон, Окинава мужаас эхлээд хойд нутгийн Хоншю арал хүртэлх мужуудыг дайран өнгөрсөн байна.

“NHK” сувгийн мэдээлснээр, амиа алдсан тохиолдол Японы Тоттори, Янамаши мужуудад бүртгэгджээ. Мөн хоёр хүнийг эрж хайх ажиллагааг Тоттори болон Миязаки мужид мужид явуулж байна. Хар салхи дайрсан 19 мужид 127 хүн гэмтэж бэртжээ. 

Японы нийслэл Токио хотод хар салхины хурд цагт 160 км-т хүрсэн бөгөөд модны мөчир хугарч, зар сурталчилгааны самбарууд унаснаас өөр ноцтой уршиг дагуулаагүй байна. Японы эрх баригчид үер болон хөрсний гулгалт болох аюултай холбогдуулан 3,8 сая хүнд нүүхийг анхаарууллаа.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.