АРВАЙХЭЭРТ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛ ЗАРЛАЛАА


Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд малын шүлхий өвчин гарсан нь батлагдаж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд өнөөдрөөс эхлэн тус суманд хот хоорондын зам дагуух шатахуун түгээх станц, дэлгүүр хоршоо, цайны газруудыг хаасан байна.

Одоогийн байдлаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин 12 аймгийн 33 суманд гарч, хорио цээрийн дэглэм үргэлжилж, өвчний тархалт зогсохгүй байна. Үүнээс шалтгаалж Улаанбаатар хотод шүлхий өвчний халдвар тархах, хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд эрсдэл үүсэх магадлал нэмэгджээ. Тиймээс мал, амьтны гоц халдварт өвчин гарсан аймаг сумдаас малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд тээвэрлэхгүй байхыг мэргэжлийн хяналтын газраас зөвлөж байна.

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан аймаг, сумд:

Булган аймаг: Рашаант, Бугат, Гурванбулаг, Булган

Орхон аймаг: Жаргалант

Хэнтий аймаг: Хэрлэн

Төв аймаг: Баянцагаан, Эрдэнэсант, Зуунмод

Дорнод аймаг: Чулуунхороот

Сүхбаатар аймаг: Эрдэнэцагаан, Наран, Онгон

Дорноговь аймаг: Эрдэнэ, Даланжаргалан, Хатанбулаг, Сайншанд, Сайхандулаан

Говьсүмбэр: Шивээговь, Сүмбэр

Дундговь аймаг: Баянжаргалан, Говь-Угтал, Цагаандэлгэр, Өндөршил, Гурвансайхан, Дэрэн, Дэлгэрцогт

Өмнөговь аймаг: Манлай

Өвөрхангай аймаг: Хархорин

Архангай аймаг: Хотон, Өгийнуур     

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.