Нүцгэн жагсаалд 200 хүн оролцов


Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өчигдөр “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын дэргэдэх Ээжүүдийн холбооноос “Бидэнд баярлах шалтгаан алга-2” хагас нүцгэн цуглааныг төв талбайд зохион байгуулсан билээ. Цуглаанаар гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн хүнд хөдөлмөр эрхлэлт, мөнгө хүүлэлт зэргийг таслан зогсоохыг төр засаг болон холбогдох байгууллагуудаас шаардсан юм. Монгол улсад, ажилгүйдэл, ядуурал газар авч байгаа энэ цаг үед эмэгтэйчүүдэд баярлах шалтгаан байхгүй хэмээн цуглаанд оролцогчид дурьдаж байлаа. Гэр бүлийн хүчирхийллийг зогоож, ажилгүйдэл, ядуурлыг арилгах хүртэл энэхүү цуглааныг жил бүр зохион байгуулах аж. Түүнчлэн цуглааны хүрээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амиа алдсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийн гэгээн дурсгалд зориулж 20.00 цагт мөн Сүхбаатарын талбайд зул өргөх ёслол зохион байгуулсан юм. Жагсаал, цуглаанд зөвхөн эмэгтэйчүүд бус эрчүүд цөөнгүй ирсэн харагдлаа. Үнэн худалыг нь баттай мэдэхгүй ч ус жагсаалыг хуульч Т.Бат-Ялалт ард нь зохион байгуулж байгаа гэх яриа гараад байгаа. Нүцгэн жагссан бүсгүйчүүдийг  цагдаа нар баривчилсан гэх мэдээлэл тархаад байсан ч үүнийг цагдаагийн байгууллага үгүйсгэлээ. Харин тэднийг харьяа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс уг эмэгтэйчүүд яагаад хагас нүцгэн жагсах болсныг шалгаж байгаа аж. Жагсаалд нийт 200 гаруй хүн албан болон албан бусаар оролцсон гэсэн мэдээ байна. 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.