АЗИЙН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС БАЙТ ХАРВААЧИД МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ


Азийн цомын Байт харвааны тэмцээний нэгдүгээр шатны тэмцээн энэ долоо хоногт Тайландын Бангкок хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Уг тэмцээнд оролцсон манай улсын байт харвааны баг тамирчид мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилт гаргалаа. Холимог багийн /recurve/ төрөлд ОУХМ Б.Урантунгалаг, ОУХМ Ж.Гантөгс нар хүрэл медаль, эрэгтэй багийн /recurve/ төрөлд ОУХМ Ж.Гантөгс, Б.Адъяасүрэн, Б.Отгонболд нар мөнгөн медаль хүртжээ. Мөн эмэгтэйчүүдийн /recurve/ хувийн төрөлд А.Энхтуяа хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Мадху Ведванд 5-6 оноогоор хожигдон дөрөвдүгээр байр эзэлжээ. Энэ амжилтаараа манай харваачид багийн дүнгээр зургадугаар байрт орсон байна.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.