ӨЧИГДӨР 16 БҮСГҮЙ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД ХОНОЖЭЭ


Өчигдөр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 200 орчим бүсгүйчүүд эрхээ хамгаалуулахаар төв талбайд хүйтэнд нүцгэн жагссан бол 16 эмэгтэй эрүүлжүүлэх байранд саатуулагдсан мэдээ байна. Уг нь баярын өдөр нь гээд цагдаагийнхан аль болох эмэгтэй хүнийг саатуулахгүйг хичээсэн боловч яах ч аргагүй байдал үүссэн гэнэ. Энэ нь энгийн өдрүүдээс 50 орчим хувиар өссөн үзүүлэлт юм байна. Хэдийгээр ууж идэх нь хувь хүний асуудал хэдий ч тус баяр бол эрхээ хамгаалах өдөр гэдгийг бүсгүйчүүд маань санаж, ухаарахад илүүдэхгүй биз ээ.

Харин дэлхийн бусад орон бол бүсгүйчүүд баярлах бус зөрчигдөж буй эрхээ олж авахын төлөө ямар нэгэн үйл явдал зохион байгуулдаг байна. Өчигдөр л гэхэд олон оронд бүсгүйчүүдийн жагсаал болсон байх жишээтэй.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.