“МАРТЫН 8”-ААР ЭРХ НЬ ЗӨРЧИГДСӨН ЭМЭГТЭЙЧҮҮД


Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8”-нд эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, эрүүл мэндээрээ хохирсон долоон дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах нэгэн караокед 36 настай, эрэгтэй Г гэгч нь согтуурсан үедээ хамтран амьдрагч 36 настай, эмэгтэй Б-г зодож, гэмтэл учруулсан хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

“Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний ... тоотод манай нөхөр намайг зодоод байна” гэсэн мэдээллийн дагуу шалгахад 32 настай, эмэгтэй М-г нөхөр 33 настай, эрэгтэй Ш нь согтуурсан үедээ зодож танхайрсныг дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.

Мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны ...байранд оршин суух 61 настай, эрэгтэй Б гэгч нь согтуурсан үедээ эхнэр, 62 настай, эмэгтэй О-г зодож танхайрсныг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Хайртай дотно хүмүүсээсээ хүндэтгэл хүлээх, цаашлаад нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн байр суурь, тэгш оролцооны талаар үзэл бодлоо илэрхийлэх өдрөө эдгээр эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, согтуу нөхөртөө зодуулж, нулимс, гомдол тээн бусдаас тусламж хүсэж суужээ. Архи уусан мөнгөөрөө ганцхан сарнай худалдаж аваад, алгадаж танхайрсан гараараа өглөөний цай бэлтгээд өгөхгүй дээ. Өдөр бүхэн биш ч өчигдөр л тэд бүрэн эрхээ эдлэх ёстой байсан юм шүү дээ. 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.