Допингийн шинжилгээнд бүдэрсэн 5-н бөхийн нэр тодорхой боллоо


Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/, Монголын допингийн эсрэг үндэсний төв хамтран жилийн өмнөөс “Допинггүй монгол бөхийн төлөө'' зорилтот ажлыг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд улсын баяр наадмаас бусад үед бөхчүүдээс допингийн шинжилгээ авахаар болж, заал танхимын барилдааны үеэр Допингийн эсрэг үндэсний төвийнхөн Бөхийн өргөө, бөхийн дэвжээдэд ажилладаг болсон. Тэгвэл 2017 оны хугацаанд шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийн тавд нь допингийн эсрэг зөрчил илэрсэн тухай манай сайт өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал  Допингийн эсрэг үндэсний төв болон МҮБХ  2017 онд  нийт 35 бөхийг шинжилгээнд хамруулсан юм. Тэднээс допинг хэрэглэсэн гэх таван бөхөөс Улсын гарьд Б.Бат-Орших, Улсын начин Э.Даш, аймгийн арлсан Б.Номиндалай сумын заан С.Майнбаяр, Б.Номиндалай нарын нэр тодорхой болжээ. Харин нэг бөхийн нэрийг хараахан зарлаагүй байгаа юм. Учир нь нэг бөх нь шилжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд "В" сроьцын шинжилгээ хийлгэхээр хүсэлтээ явуулсан учраас хараахан сэргээш хэрэглэсэн гэж тодорхойлж болохгүй байгаа аж. Харин сая нэрийг нь дурдсан дөрвөн бөхийн хувьд "В" сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт явуулаагүй учир "А" сорьцын шинжилгээний хариуг  хүлээн зөвшөөрсөнд тооцож байгаа юм байна.

Сэргээш хэрэглсэн нь тодорхой болсон дээрх бөхчүүдийн Улсын баяр наадмаар авсан цолыг хураахгүй. Учир нь наадмаар авсан шинжилгээгээр нэг ч бөхөөс допинг илрээгүй бөгөөд тус шинжилгээ бол заалны барилдааны үеэр авсан шинжилгээ юм. Тиймээс энэ шинжилгээний үр дүн ямар нэг бөхийн цолонд нөлөөлөхгүй аж. 

 
Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.