О.Баасанхүү: Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдуудыг шалгах ёстой


УИХ-ын гишүүн О.Баасанхүү сүүлийн үед олны анхаарлыг нэлээдгүй татах болсон “Эрдэнэт”-ийн асуудал болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн талаар мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр “Цэцийн гишүүнийг цэцийн зөвшөөрөлгүйгээр хэргийн газраас гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцагчаар татах, шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуулиар заасан хариуцлага ногдуулах, орон байр албан тасалгаанд нь үзлэг нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлсийг хураан авахыг хориглоно” гэсэн Цэцийн хуулийн заалтыг хүчингүй болгохоор хандах гэж байгаа гэв. 

Түүнчлэн гишүүн О.Баасанхүү “Би даваа гаригт Эрдэнэтийн иргэдтэй уулзаж Эрдэнэт үйлдвэрийн 51 болон 49 хувийн асуудлаар мэдээлэл өгнө. Ш.Батхүү, тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, ТӨХ-ны дарга асан Д.Сугар нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэмээн 2013 онд мэдэгдсэн. Гэтэл Д.Сугар нь ганц ТӨХ-ны дарга бус маш олон төрийн компаниудын ТУЗ-ын даргаар ажиллаж байсан юм байна лээ. Тэгэхээр энэ хүн төрийн компаниудын ТУЗ-ын даргын хувьд энэ мэт асуудлыг мэдэж байсан гэсэн үг. Тэгээд одоо Д.Сугарыг Эрдэнэтийн асуудалтай холбогдуулан шалгах гэсэн боловч Цэцийн гишүүнийг шалгаж болохгүй гэх дээрх хуулийн заалт тээг, дэгээ болж байна. Тийм учраас дээрх заалтыг хүчингүй болгохоор ажиллана. Д.Сугарыг шалгах ёстой. Цаашлаад тухайн үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас нь эхлээд шалгах ёстой. Монголын Эрдэнэт үйлдвэр Хятадын мэдэлд очихоор байна. Буруутай хүмүүсээр нь өрийг нь төлүүлэх ёстой" хэмээн ихэд бухимдангүй мэдэгдсэн юм.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдлүүд

Irgen 2018 03 сар 09

Zuv hu temts demjij bnaa