Төөрсөн бамбаруушийг байгальд нь эргүүлэн тавилаа


Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361-р гарамын ойролцоо өчигдөр буюу аравдугаар сарын 2-нд өглөөний 08:00 цагийн орчимд баавгайн бамбарууш орж ирсэн тухай нийслэлийн шуурхай удирдлагын төвд мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу нийслэлийн Байгаль орны газрын мэргэжилтнүүд очиж, зориулалтын багажаар барьж, нийслэлийн Мал эмнэлгийн газарт хүргэн шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээгээр ямар нэгэн өвчин илрээгүй байна. Мөн биед нь ямар нэгэн шарх сорвигүй байсан тул салбарын эрдэмтэн, судлаачидтай зөвлөлдсөний үндсэн дээр байгальд нь эргүүлэн тавилаа. Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүд өнгөрсөн хавар төрсөн бамбарууш тул өөрөө бие даан амьдрах бүрэн чадвартай болсон гэдгийг хэлж байсан юм.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.