Дональд Трампыг хордуулахыг завджээ


АНУ-ын Нууц алба өчигдөр нэгэн сэжигтэй дугтуйг илрүүлжээ. Төрийн тэргүүний хамгаалалтыг хариуцан ажилладаг тус алба нь ерөнхийлөгч Доналд Трампт хаягласан дугтуйнаас сэжигтэй бодис илрүүлсэн байна. Нууц албаны эх сурвалж “Тhe Hill” сонинд мэдээлэхдээ "Дугтуйг Цагаан ордон руу оролгүй буцаасан" гэжээ.

АНУ-ын Нууц алба одоо хууль хяналтын байгууллагуудтай хамтран болсон явдлыг мөрдөн шалгаж байгаа гэнэ. Өмнө нь АНУ-ын Батлан хамгаалах яаманд очсон нэгэн захидалд мөн хортой бодисын ул мөр байсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байсан билээ.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.