Налайх дүүрэгт шинэ цэцэрлэг барьж эхэллээ


Налайх дүүрэгт 2-5 настай 3658 хүүхэд бий. Тэдний 2377 нь төрийн өмчийн долоо, хувийн хэвшлийн таван цэцэрлэгт хүмүүжиж байна. Тодруулж хэлбэл, цэцэрлэгийн хүрэлцээ муугаас 1200 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй байгаа гэсэн үг. Тиймээс тус дүүргээс нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон С.Амарсайхан, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар зэрэг албаны хүмүүс цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр холбогдох яам, агентлагт уламжилж буй.

Энэ хүрээнд Налайх дүүргийн I хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг барих болж, шав тавилаа. Цэцэрлэгийн шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба болон дүүргийн удирдлага оролцсон юм. Тус цэцэрлэгийн барилгын ажлыг “Оточ Ноёдууд” компани гүйцэтгэнэ. Нийтдээ 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай эл цэцэрлэгийг ирэх 2019 оны наймдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.