Өнөөдөр...


Малчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутаг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 10 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4 градус хүйтнээс 1 хэм дулаан, Алтай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 
хэм хүйтнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 0-2 
хэм дулаан байна.

Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 05. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 26. Сугар гараг. Их морь одтой, долоон улаан мэнгэтэй, цагаан морь өдөр.  
Барилдлага: Түлэх 
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй  
Суудал:  Мод  
Өдрийн наран 6 цаг 58 минутад мандан, 18 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ

09.00 цагт Төрийн ордны баруун хаалганд “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс Оюу толгой ордын 51 хувийг ард түмэнд өмчлүүлэхийг шаардаж, жагсаал зохион байгуулна.

09.00 цагт Монголын үндэсний номын санд Хэл, утга зохиол судлаач нэрт эрдэмтэн Балданы Содномын мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

09.00 цагт "Шангри-Ла" зочид буудалд Азийн орнуудын Засгийн газар хоорондын "Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр" чуулга уулзалтын хүрээнд Азийн хотын дарга нарын уулзалт болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг "Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" арга хэмжээний үр дүнгээ танилцуулна. Утас:80019000

10.30 цагт Монголын үндэсний музейд ОХУ-ын шилдэг альпинист Сергей Глазуновын дурсгалд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт Засгийн газрын XI байранд “Нийгмийн сэтгэлзүйн тулгамдсан асуудлууд” зөвлөгөөн болно. Утас:99086975

11.00 цагт “Интерном” номын дэлгүүрт  "Монголын эмэгтэйчүүдийн холбоо"-ноос эрхлэн гаргасан "МАНЛАЙЛЛЫН ТҮҮЧЭЭ" номын нээлт болно.

11.00 цагт Тээврийн цагдаагийн алба нд "Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл" аяны үр дүн болон зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт “ЭСК” төвд Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн, доктор Б.Эрдэнийн “Хог хаягдлын менежмент” номын нээлт болно. Утас:99992097

12.30 цагт Сонсголонгийн зам (ДЦС 4 рүү эргэх уулзвар)-д Монгол инженерүүдийн бүтээсэн цахилгаан автобусны нээлт болно. Утас: 99117292

13.00 цагт Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн шав тавих ёслол болно.Утас: 99049991

13.20 цагт “Корпорейт” зочид буудалд Монголын багш нарын баярын нэгдсэн арга хэмжээ болно. Утас: 88111046, 88008781

14.00 цагт “Туушин” зочид буудалд Монгол улсад Ургамал хамгааллын байгууллага үүсч хөгжсөний 60 жил, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 30 жилийн ойн баярын хурал болно.

14.00 цагт МУИС-ийн Номын санд "МУИС-ийн профессорын эрдмийн өв" гурван боть номын нээлт болно.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.