Найман настай хүүд 5 цагийн турш зүрхний массаж хийн алтан амийг нь аварлаа


Энэ сарын 20-нд найман настай Сяо Юй зүрхний дутагдлын улмаас Жянсү мужийн Чанжоугийн  эмнэлэгт хүргэгджээ. Түүний биеийн байдал хүндэрсээр байсан тул эмч нар түүнийг тоног төхөөрөмж сайтай Шанхай хотын эмнэлэг рүү шилжүүлэхээр шийдсэн аж. Гэтэл Шанхайн эмнэлэг рүү шилжихээ хүлээж байсан хүүгийн даралт унаж, зүрх нь зогсжээ.

Зүрхний булчингийн үрэвсэл хурдацтайгаар явагдсаны улмаас Сяо Юй таталт өгч эхэлсэн ба зүрхнийх нь зүүн ховдол цус шахахаа бараг зогссон байна. Эмч сувилагч нар түүнд сэхээн амьдруулах тусламж үзүүлснээр хүүгийн биеийн байдал тогтворжжээ.

Хиймэл зүрхний аппарат иртэл хүүг амьд байлгахын тулд эмч, сувилагчдаас бүрдсэн 30 хүн 5 цагийн турш хүүд зогсолтгүй ээлж дараалан зүрхний массаж хийсэн байна. 

Гэтэл маргааш өглөө нь хүүгийн зүрхний хэмнэл алдагдаж, биеийн байдал нь дахин муудсан байна. Ингээд эмч нар Шанхай дахь эмнэлэгтэй холбогдож хүүг  хүчилтөрөгчөөр хангаж, зүрхний үйл ажиллагааг нь хиймлээр дэмжих аппарат (ECMO) яаралтай ирүүлэхийг хүсчээ.  Чанжоугаас 180 км зайд байрлах Шанхайгаас хиймэл зүрхний аппарат ирэхийг хүлээж дийлэлгүй хүүгийн зүрх зогсч, даралт нь хэмжих боломжгүй болтлоо унажээ. 

Хиймэл зүрхний аппарат иртэл хүүг амьд байлгахын тулд эмч, сувилагчдаас бүрдсэн 30 хүн 5 цагийн турш хүүд зогсолтгүй ээлж дараалан зүрхний массаж хийсэн байна. Нэг хүн 2 минутын турш 100-120 удаа массаж хийх зарчмаар нийт 300 минут буюу 5 цагийн турш зүрхний массаж хийжээ. 

Шанхай дахь  эмнэлгээс хүүгийн амин чухал эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжих аппарат ирэх үед эмч, сувилагч нар хүүгийн бяцхан зүрх зогсохоос сэргийлж, түүний цээжин дээр нийт 30 мянга гаруй удаа массаж хийжээ.

Сяо Юй хүүгийн амийг аварсан эмч нарын нэг нь Чанжоу эмнэлгийн баг хүүд туслахаар хамаг чадлаараа ажилласан болохыг онцолж, “Бид бууж өгсөн бол үнэхээр харамсалтай зүйл болох байсан. Хүүд хурдан эдгэхийг ерөөж байна.” хэмээн  ярьжээ. 

Сяо Юйн биеийн байдал тогтворжсон ч түүний биеийн байдлыг ажиглах үүднээс эмч нар түүнийг эмнэлгээс гаргаагүй аж. Тэрээр болсон явдлын талаар сонссоныхоо  дараа түүнд сэхээн амьдруулах тусламжийг үзүүлсэн бүх эмч нарт нэг бүрчлэн талархсанаа илэрхийлсэн зурвас бичжээ. 

Эх сурвалж: DailyMail

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.