ГУРАВХАН ЭЛЧИН САЙД ТОМИЛЖ ЧАДАХГҮЙ ЖИЛИЙН НҮҮРИЙГ ҮЗЭВ

Тэмдэглэл Admin Галаа 2018 03 сар 12 349

Төрийн тэргүүн цаашлаад засаг солигдох болгонд шахам л хөдөлгөөнд ордог бас нэг баталгаагүй суудал бол элчин сайдын суудал. Гэвч шинэ Ерөнхийлөгч ажлаа хүлээж аваад бараг жил болох гэж байхад гурван элчин сайд өдийг хүртэл Итгэмжлэх жуух бичгээ гардаж авч чадаагүй байна. Өөрөөр хэлбэл бүхэл бүтэн улс байж эх орныхоо төлөөлөл болсон гуравхан хүнийг илгээж чадахгүй бүтэн жил болчихоод байна шүү дээ. 

Тодруулбал аль өнгөрсөн зунаас нэр нь яригдаж, хурлаар ороод тодорхой болчихсон  Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайд Ё.Отгонбаяр, Монгол Улсаас Канад улсад суух Элчин сайд Н.Чимгүүндарь, Монгол Улсаас Япон улсад суух Элчин сайд Г.Тэнгэр нар Итгэмжлэх жуух бичгээ Ерөнхийлөгчөөс гардаж авч чадаагүй байна. Уг нь эдгээр гурван хүнд өнгөрсөн оны долдугаар сард Элчин сайдаар ирж ажиллахыг нь хүлээн зөвшөөрсөн агремен ирсэн байдаг. Хуулиараа энэ тохиолдолд Элчин сайд нарыг илгээх ёстой юм.

Уг нь саяхан Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар томилогдсон Ё.Отгонбаярт Ерөнхийлөгч Х.Баттулга Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулсан тухай мэдээлэл цахим ертөнцөд тархсан боловч ноён Ё.Отгонбаяр “Би Итгэмжлэх жуух бичиг аваагүй байгаа” гэсэн хариулт өгсөн. Ерөнхийлөгчийн сонгууль болохоос өмнө буюу 2017 оны тавдугаар сарын сүүлээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар Ё.Отгонбаярыг томилуулах санал гаргаж, УИХ хэлэлцэн, баталж байв. Мөн түүнтэй хамт таван ч хүнийг Элчин сайдаар томилох саналыг нь баталгаажуулж УИХ баталсан. Гэвч Төрийн тэргүүн зөвшөөрлөө өгөөгүй л байна.
Ийн Монгол Улстай хамгийн чухал харилцаатай гэгддэг гуравдагч хөршүүд болох Япон, АНУ, Канад оронд улсаа төлөөлөх Элчин сайдгүй бараг жилийн нүүр үзэх гэж буй энэ үйл явдал эргээд гадаад бодлогод сөрөг нөлөө үзүүлэх вий дээ.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.