Өнгөрсөн шөнө анхны бороо оржээ


Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун дулаахан байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө анхны бороо орсон байна. Тодруулбал Цаг уур, орчны шинжилгээний газрын ажиглалтын мэдээгээр өчигдөр шөнө буюу гуравдугаар сарын 11-12-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөл аймгийн зарим суманд энэ хаврын анхны бороо оржээ. Бүр тодруулбал Хөвсгөл аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумдад бороо орсон байна. 

Тэгвэл Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд зүүн аймгуудын нутгаар цас орж цасан болон шороон шуурга шуурах юм байна.

Салхи 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь талын нутгаар  секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 13-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн  байна. 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.