АМЬ НАСАА АЛДСАН 17 УУЛЧНЫ ГЭГЭЭН ДУСГАЛД ЗОРИУЛЖ ХӨШӨӨ БОСГОВ


Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд бууж явахдаа цасны нурангид өртөж 17 уулчин 2017 оны аравдугаар сард харамсалтайгаар амь насаа алдсан.  Уулчдын гэгээн дурсгалд зориулан Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Асралт хайрханы энгэрт гэрэлт хөшөө босгосон байна.

Талийгаачид 2017.10.21-ний өдөр Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрханы оргилд амжилттай авираад, байгалийн гамшигт өртөн амь эрсэдсэн билээ. Хөшөөг босгосон уулчид үе үеийн уулчид, хойч үе минь энд түр зогсож, хүндэтгэл үзүүлж байг хэмээн бодож, энэхүү гэрэлт хөшөөг босгосон байна.

 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.