Мөнх сарьдаг ууланд Ч.Мөнгөндалай амжилттай авирлаа


МЗХ-ны дэргэдэх “Залуу Дугуйчин” клубийн дугуйчин Ч.Мөнгөндалай одоогоос дөрвөн жилийн өмнө Монгол орны баруун хязгаарын 6300 км замыг дөрвөн сарын турш дугуйгаар туулж, өөрийн зорилгодоо хүрч чадсан билээ. Хэл яриа хөгжлийн бэрхшээлтэй ч өөрийн зорилгодоо тууштай үнэнч байж хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмүүлсэн тэрбээр Саяны нурууны ноён оргил Мөнх сарьдаг ууланд амжилттай авираад байна. Саяны нурууны ноён оргил Мөнх Сарьдаг буюу Бүрэн хаан уул нь Буриад болон Хөвсгөл нутгийн хамгийн өндөр цэг бөгөөд далайн түвшнээс дээш 3491м өндөр. Их Саяны нуруу нь Монгол, Орос хоёр улсын хилийн бүсэд байрладаг юм.

 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.