МАЛЧДЫН ДАНСАНД 240 МЯНГАН ТӨГРӨГ ОРЖ ЭХЭЛЛЭЭ


Монголын улаан загалмайн нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгээс долоон аймгийн 25 сумын 2500 малчин өрхөд тусламж үзүүлж байна. Тусламжийн хүрээнд цагаан зудтай Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймгийн 10 сумыг зорин 1000 өрхөд хүнсний багц, малын эрдэс тэжээлийн багцыг хүргэж эхлээд байна.

Мал аж ахуйгаас өөр орлогын эх үүсвэргүй малчин өрхүүд болон бага насны гурваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх харж хандах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүхий малчин өрх, 16 хүртэлх насны таваас дээш хүүхэдтэй малчин өрхүүдэд олгох юм. Тус аяны аяны хүрээнд Архангай, Төв, Увс аймгийн 15 сумын 1500 өрхөд тус бүр 240 мянган төгрөгийн тусламж олголоо.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдлүүд

O 2018 03 сар 13

Mongoloo gesen setgelte ta nart tim setgel bga muu hunig gadnaasn harad bitgi dugnej bai ene zaluuhan bna yu bdoj setgej bgaag bid mdehgui