“BBC”-ЭЭР ГАРСАН ААВД ХАЧИРХАЛТАЙ ЗҮЙЛС ТОХИОЛДЖЭЭ


Өмнөд Солонгосын Бусаны их сургуулийн улс төр судлаач, профессор Роберт Келли өнгөрсөн жил “BBC” телевизэд онлайн ярилцлага өгч байх зуур хүүхдүүд нь өрөөнд нь гүйж орж, шууд нэвтрүүлгийг тасалдуулсан явдал өнгөрсөн жил цахим сүлжээнд багагүй дуулиан дэгдээсэн билээ. “BBC”-гийн YouTube хуудсан дахь тэр бичлэгийг дэлхий даяар цахим хэрэглэгчид  27 сая удаа үзсэн юм.

Энэ явдлаас хойш нэг жилийн хугацаа өнгөрөхөд профессор Келлид хачирхалтай зүйлс олон тохиолдох болсон гэнэ. Цагдаагийн офицер профессороос хамт сельфи зураг авахыг хүсч, дэлгүүрээс сүү худалдаж авч байхад нь хэн болохыг нь таньсан хүмүүс зургийг нь авчээ.

Профессор Роберт Келли тэрхүү ярилцлагын үеэр БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэд парламент итгэл хүлээлгээгүйгээс огцорсон талаар ярьж байтал өрөөнд нь хүү охин хоёр нь гэнэт орж ирсэн юм.

Энэ үеэр зочны өрөөнд зурагт үзэж байсан Келлигийн эхнэр хэдхэн хормын дараа өрөөнд орж ирж, шууд нэвтрүүлгийг “дайсны цэргүүд”-ийн гэнэтийн дайралтаас аварсан билээ. Энэ явдлын дараа профессор Роберт Келли хэд хэдэн нэвтрүүлэгт урилгаар оролцсон бөгөөд түүнийг “BBC”-ээр гарсан аав хэмээн танилцуулсан байна.

Эх сурвалж: AGENCE FRANCE – PRESSE

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.