"Жаст"-ын Ш.Батхүүг өчигдөр орой баривчиллаа


Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлээд эргүүлэн төлөөгүй гэх асуудлаар аль 2013 оны долдугаар сараас хойш дуулиан тарьсан “Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүг цагдан хорьжээ. Тодруулбал олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сүүлийн хэдэн сар нэлээд хүчтэй шүүмжлэлийг дагуулсан түүнийг өчигдөр орой буюу 2018 оны 03 сарын 13-ны өдөр 20 цагийн үед гэрээс нь баривчлан цагдан хорих 461-р ангид саатуулсан байна. Өмнө  нь Ш.Батхүү энэ хэргээр шүүхээс 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, түүний хэргийг АТГ-аас шалгаж байсан бөгөөд барьж хорих шаардлагатай гэж үзжээ. Харин энэ удаад 'Эрдэнэт' үйлдвэр болон УБТЗ нийгэмлэгийг барьцаанд тавьж, Өмнөд Африкийн Стандарт банкнаас 110 сая ам.долларыг зээлсэн асуудлаар Монголын Засгийн газрыг 51 сая ам.долларын өрөнд унагасан Ш.Батхүүд хууль шүүхийн байгууллага ямар хариуцлага тооцохыг харж л сууя даа. 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдлүүд

Зочин 2018 03 сар 13

Энэ Батхуу ер нь хаана амьдардаг хэр баян хун юм болоо