СҮХБААТАРЧУУД ЗАСАГ ДАРГАА ОГЦРУУЛЛАА


Өнгөрсөн даваа гаригт Сүхбаатар аймгийн ИТХ хаалттай хуралдаж, аймгийнхаа Засаг дарга З.Энхтөрийн үйл ажиллагааг хангалтгүй гэж үнэлэн огцруулсан байна. УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш тус аймагт ИТХ-ын дарга болон аймгийн Засаг даргыг хууль бусаар томилсон зэрэг маргаан гарсаар ирсэн. Тус аймгийн ИТХ-ын 32 төлөөлөгчийн олонх буюу нийт 20 төлөөлөгч аймгийн Засаг дарга З.Энхтөрийг огцруулахыг дэмжжээ. Аймгийн ИТХ-аас шинээр Засаг даргад нэр дэвшүүлсэн Р.Эрдэнэцогтыг Ерөнхий сайдад уламжлах юм байна. Ерөнхий сайд нэрийг нь батламжилсан нөхцөлд Сүхбаатар аймгийн Засаг даргаар сонгогдсоныг нь баталгаажуулах юм.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.